Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, "Газрын тос боловсруулах үйлдвэр монголчуудын мөрөөдөл. Тусгаар улс өөрсдөө газрын тос боловсруулах үйлдвэртэй болж эцсийн бүтээгдэхүүнийг хямд хэрэглэж чадахгүй байгаа нь бидний хувьд гутамшигтай зүйл. Энэтхэгийн Эксим банктай холбоотой зээлийн хэлэлцээрийг УИХ-аас соёрхон батлахтай холбогдуулан газрын тос боловсруулах үйлдвэрийн явц, технологи, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэх мэт олон асуудлууд ундарч гарсан.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үед анхны зээлийн хэлэлцээрийн суурь тавигдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед цаасан дээр байсан төсөл бодит ажил хэрэг болсон. Харин өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед үйлдвэрийг бүтэн дуусгах зорилготой явж байна. Харамсалтай нь энэ бүтээн байгуулалтын явцад сайны хажуугаар саар гэгчээр ноцтой асуудлууд үүссэн. Асуудлууд нь юу вэ гэвэл уул уурхай талаасаа нөөцийн асуудлууд байна. Итгэл үнэмшилтэй байж болохооргүй хөрөнгө оруулалтын асуудал ч мөн үүссэн.
Энэ нь 2.2 тэрбум ам.доллар буюу 7 их наядын өртөгтэй гэсэн үг. Улсын төсвийн 20 гаруй хувьтай дүйцэхүйц их хэмжээний мөнгө. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүд нэлээн анхаарах хэрэгтэй байсан. Өнөөдөр УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.
2,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хүрээнд 1,7 тэрбум ам доллар нь Энэтхэгийн банкнаас авч байгаа. Энэ хүрээнд 1,7 тэрбум ам доллар дотор 700 сая ам доллар нь EPC-4 буюу өнөөдрийн УИХ-аар соёрхон баталсан гэрээ юм.
Эдийн засгийн байнгийн хороо 2020 онд хуулийн дагуу ТЭЗҮ-г нууцын зэрэгт авсан юм байна. УИХ-ын гишүүд байнгын хороо зохих журмын дагуу нууц үл задруулах байдлаар танилцах бүрэн эрхтэй. Үүрэг хариуцлага, хяналтын тогтолцоо хэрэгжээд явах боломж бүрдэж байгаа.
Дорнодод 50 мВт-ын цахилгаан станцыг барихад 80 сая ам.доллараар барьж байгаа. Тухайн үед бол шүүмжлэлтэй л хандаж байсан. Арай хэтэрхий байна. 60 сая ам.доллараар барьж болох мөнгө шүү дээ. Гэтэл 35 мВт-ын цахилгаан станцыг 161 сая ам.доллараар барьж байх жишээний. 268 сая ам.долларыг Энэтхэгийн эксим банкнаас авчихсан. Үүн дээр гүйцэтэлийн аудит хийгдсэн зүйлгүй. Энэ асуудал угжраад бүр их хохирол учруулахаас өмнө хяналт тавьж, алдагдалгүйгээр 36 сарын дараа газрын тос боловсруулах үйлдвэрээ хүлээж авах нь чухал байна. Гагцхүү үүнд хяналт маш чухал, бодит ажил болгоод явах нь зөв.
Мэргэжлийн инженеренгийн, эдийн засгийн баримжаатай гадны технологи эзэмшигч компаниудыг нэн яаралтай урих хэрэгтэй. Гэхдээ илүү зардал гаргахгүй байх нь чухал. Энэ салбарын хүрээнд бэлтгэгдсэн боловсон хүчин хараахан байхгүй байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: