УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.01.24/-нд хаалтаа хийнэ.
Хуралдаанаар:
–“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы хуралдаанд оролцож үг хэлнэ.
-Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал
-“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Өмнөх долоо хоногт чуулган хаах товтой байсан хэдий ч хэлэлцэн батлах асуудлаас үүдэж хойшилсон юм.