Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2025.01.24 10:41
1672
С.Эрдэнэболд: Шинэ Зуунмод хотыг "Хүннү" гэж нэрлэснээс ирээдүй рүү чиглэсэн нэр өгөх хэрэгтэй

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.01.24/-нд хаалтаа хийнэ.

Хуралдаанаар:

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд байр сууриа илэрхийллээ.

Тэрээр" Шинэ зуун мод хотыг шинэчлэн байгуулах Монгол Улсын хөгжлийн стратегийн том голомт байх төслийг 100 хувь дэмжиж байгаа. Энэ төсөл дээр хэлэх хэд, хэдэн зүйл байна. 

Нэгдүгээрт: Хүннү гэдэг нэр яаж сонгогдоод байгаа юм бэ? Анхны төрт улсынхаа нэрийг нэг аймгийн нэр болгож болох юм уу? Бусад улсын жишгээр ийм зүйл байхгүй. 

Энэ чиглэлээр эрдэм шинжилгээний хурал хийх ёстой. Хархорин хотыг Хархорум гэдэг нэршлээр явж байгаа. Ард түмэн хөгжихийн тулд өнгөрсөн үеэ хүндэтгэн үзэх ёстойгоос гадна ирээдүй рүүгээ чиглэсэн бодлого хэрэгтэй.

Нэгэнт Хархорум гэж байгаа юм чинь бүх юмыг түүхчилж яах гээд байгаа юм. Ирээдүй рүүгээ чиглэсэн нэр өгөх хэрэгтэй. Дэлхийн томоохон гүрнүүд ирээдүй рүүгээ чиглэсэн нэр өгч байна.

Анхны эзэнт гүрний нэрийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид өгч түүхээ жижгэрүүлж яах юм бэ" гэв.