Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.24 12:36
2205
П.Наранбаяр: Цагаан сараар хангалттай амарч, золгох боломж олгох нь зөв

Энэ жил сар шинийн баяраар шинийн нэгэн тасарч байгаа тул бүх нийтээр амрах өдөр бямба, ням гарагт таарч буй. Иргэдийн зүгээс баярын амралтыг сунгах хүсэлтэй байгаа юм. Уг асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрээр "Хөдөлмөрийн хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна" гэж заасан байдаг. Хэрвээ амралтыг өөрчилье гэвэл хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Заавал тэдний өдөр амарна гэж хатуу заахгүйгээр сар шинийн баяраар амарна гээд ерөнхийд нь заагаад өгвөл тухайн жилдээ Засгийн газрын шийдвэрээр амралтыг тооцоолж болно. Цагаан сараар хангалттай амарч, золгох боломж олгох нь зөв. Цагаан сар, наадам гэсэн хоёр том баярыг дээдэлж, ач холбогдол өгөх хэрэгтэй" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: