Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэнгээс тодрууллаа.
Тэрээр" Өнгөрсөн хугацаанд нэлээн судалгаа хийлээ. 20 минут, 30 минутын хот хийсэн газруудаас туршлага судаллаа. Ерөөсөө л задалсан байна. Хамгийн нэгдүгээрт хөрөнгө санхүү хэрэгтэй байсан.
Улсын эдийн засгийг томруулах мега төслүүдээ эхлүүлэх боломжтой боллоо. Энэ бол 20 минутын хотын үүд хаалгыг нээж өгч байгаа гэсэн үг. 2040 Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө бол 14 хот болгон задалж, дэд бүтэцжүүлж, орон сууц барилгажуулж өгөх төлөвлөлт юм. Төлөвлөлтүүдээ хийгээд явбал богино хугацаанд шийдэж чадна.
Богино хугацааны хувьд 2-3 хоногийн дотор шийдэх боломжгүй" гэв.
Шууд дамжуулалт үзэх: