Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.24 14:31
1727
П.Сайнзориг: Ард түмний хөрөнгөөр баяжсан хүмүүс өнөөдөр улс төрийг залж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийн тухай тодрууллаа. 

Тэрээр "Ашиггүй ажиллаад байгаа компаниудын алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр аваад яваад байж болохгүй. Хувийн хэвшил байсан бол аль хэзээний хаалгаа бариад, улсын бүртгэлээс хасагдсан байгаа. Гэтэл дарга нарын хамаарал бүхий нөхөд томилогдсон компаниуд ажиллаж л байдаг. Эцсийн дүндээ тэр бизнесийн үйл ажиллагаа ашиггүй байгаад байхад л бусад руу буруугаа чихэж, сүүлдээ энэ компаниудыг аврах гэж орон тоог нь нэмж, төсвөөс мөнгө гаргаж байна. Төрийн өмчит компани олшрох тусам банкуудын зээл төрийн өмчит компанид очиж байгаа. Тэр мөнгө хувийн хэвшилд очвол илүү их үржигдэнэ. Мөн төрийн хэвшлийг цөөлөөд эхлэбэл хувийн хэвшлийн үйл ажиллагаа олон улсын зах зээл дээр хүрээгээ тэлнэ. 

1990-ээд оны хувьчлал шиг үнэгүйдүүлж байгаад авдаг зүйл байж болохгүй. Хувьчлал нэрээр өмчүүдийг үнэгүйдүүлж авсан хүмүүс одоо бүгд Төрийн ордонд сууж байна. Ард түмний хөрөнгөөр баяжсан хүмүүс өнөөдөр улс төрийг залж байна. Маш зөв зүйтэйгээр төвлөрүүлж, уялдааг хангах хэрэгтэй" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: