“ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Уг асуудлыг хүрээнд УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс тодрууллаа.
Тэрбээр, "Тамхи борлуулах цэгийн тухайд буюу сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайнд янжуур тамхи худалдаалахыг хориглох тухай хууль хэрэгжихээ больсон байна. Уг хуулийн зорилт бол өсвөр насны хүүхдүүд буюу сурагчдын ойр орчимд хаа хамаагүй тамхи ил зайдгай байхыг бууруулах зорилготой. Мөн түүнчлэн баар, ресторанууд тамхины цэгтэй болчихсон учраас тамхигүй орчин үгүй болж байна. Гадаа гудамжинд ч ил задгай тамхи татах нь дам тамнидалт болж байгаа учраас цэгүүдийг өөрчлөх шаардлагатай.
Үүнээс гадна электрон тамхи гэх мэт янжуураас гадна тамхин бүтээгдэхүүн дээр зохицуулалт хийх хэрэгтэй байгаа. Тодруулбал, янжуур ч бай электрон тамхи ч бай татварыг нь нэмэх ёстой. Энэ удаагийн ажлын хэсэг нөлөөлөлд автахгүйгээр шийдэл гаргаад хууль өргөн барьна" гэлээ.