УЕПГ-аас шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр "нүүрсний" гэх тодотголтой хэргийн талаар НПГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн дарга Г.Гэрэлтуяагаас тодрууллаа.
Г.Гэрэлтуяа НПГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн дарга: Нүүрсний гэх тодотголтой нүүрсний олборлолт, тээвэрлэлт, нүүрс худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд ажлын хэсэг гарч, АТГ болон ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тус хэрэгт холбогдолтой мэдээллийн прокурорын байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр явц байдалтай холбоотой мэдээллийг өгч байсан.
Улс төрийн өндөр албан тушаалтан гэх хүмүүст холбогдолтой шүүхээс шийдвэрлэгдсэн хэргүүд байгаа. Одоо ажиллагаанд шалгагдаж байгаа хэргүүд байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй учраас ажиллагаа хийгдэж байна. Прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтай ирээгүй, ажиллагаа АТГ дээр хийгдэж байгаа.
Прокуророос Т.Аюурсайхан болон Б.Ганхуяг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шийдвэрлүүлсэн. Мөн Давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцсэн. Хяналтын шатны хүүхэд шүүхийн шийдвэртэй холбогдуулан прокурор эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийг дээд шүүх хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, хэлэлцэхгүй гэх дүгнэлт гарсан. Тэгэхээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзэж болно.