Өнөөдөр болох үйл явдлын тойм:
9:00 цагт: Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” хэлэлцүүлэг “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль” сэдвээр болно. Утас: 8808-9897
9:30 цагт: Нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц үйл ажиллагааг нэвтрүүлэх сургалт Улаанбаатар зочид буудлын “Улаанбаатар Event hall”-д болно. Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар оролцоно. Утас: 99991630
11:00 цагт: Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны тухай хэвлэлийн хурал Яармагийн Хангарди ордонд болно. Утас: 99901600, 96608860, 95797949
15:00 цагт: Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд монументал урлагийн эскиз зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэлийн хоёр давхарт нээнэ.