Э.Ирэхбаяр
Редактор
Гадаад мэдээ
2025.01.28 10:56
2552
Нэг өдрийн дотор 1179 цагаачийг баривчилжээ

АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын албаны ажилтнууд өчигдөр /2025.01.27/ 1179 хүнийг баривчилжээ.

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын асуудал дээр хатуу бодлого баримтлахаа мэдэгдэж, холбооны агентлагуудад илүү эрх мэдэл олгосны дараа хууль бус цагаачдын баривчилгаа эрчимжих хандлагатай болж байна.

Өнгөрсөн бүтэн сайн өдөр хууль бус цагаачдыг самнах, эрж хайх ажиллагаа хэд хэдэн хотод зэрэг эхэлж, энэ өдөр 956 хүнийг саатуулав. Нутаг буцаагдаж байгаа 64 иргэнийг ачсан гурав дахь нисэх онгоц өчигдөр АНУ-аас хөөрч, Гватемалд буужээ. Үүний өмнө тус бүр 80 цагаач ачсан онгоц Гватемалд очсон хэмээн CNN мэдээлсэн юм. Гватемал нь 2025 он гарсаар АНУ, Мексикээс буцаагдсан 3297 иргэнээ хүлээж аваад байна.