Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нэр бүхий хүмүүстэй хамт төсвийн мөнгөөр төрсөн өдөр тэмдэглэжээ.
Тухайлбал 2024 оны 12-р сарын 16-нд тушаал гарган Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Одхүү, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Эрхэмбаяр, мөн газрын хяналт шалгалтын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын шинжээч, улсын ахлах байцаагч Ж.Амаржаргал нарын 50 насны ойд хүндэтгэл үзүүлэх нэрийн дор 7 сая төгрөгийг төсвийн мөнгөнөөс гаргуулан авч төрсөн өдөрт зориулж мөнгөн аяга худалдаж авчээ.
Дарга нар төрсөн өдөр тэмдэглэх мөнгөө хүртэл төсвийн мөнгөнөөс хэтэвчилж байна. Тэр тусмаа батлан хамгаалахын сайд хүн ийнхүү өлөн зан гаргаж байгаа нь эгдүүцмээр.
Төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийн тод жишээ бол энэ...
Баримтын эх сурвалж: Улстөрч.мн