Менежментийн хувьчлал нэрээр улсын хөрөнгийг үнэгүйдүүлж авсан хүмүүс олон бий. Үүний нэг тод жишээ бол Монголын анхны кино театр гэгддэг "Ард кино театр".
Тодруулан хэлбэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2002 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолоор "Ард" кино компанийг татан буулгаж, хөрөнгө оруулалт хийлгэн түрээсээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Тухайн үед буюу 2002 оны тавдугаар сарын 27-ны Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан М.Энхболдын захирамжаар гавьяат жүжигчин Д.Сосорбарамд "Од театр" ХХК-д барилгыг түрээсээр эзэмшүүлж байсан байна.
Хэзээ, хэрхэн яаж ашиглах талаар өөрөөс нь тодруулахад “Ард кино театр 100 хувь миний өмч. Ном журмаар нь худалдаж авсан. Юм хийе гэхээр дандаа л хана мөргөж байна. Улс төрийн нөлөө ордог юм шиг байна лээ” гэдэг хариулт л өгнө.
Хотын төв хэсгээр нурсан балгас шиг болгосон байдалтай байлгасаар байх уу? Өмчийн эзэд өмчөө өөд нь татдаг байя!