Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.29 08:39
352
Утааны сонсголын урьдчилсан хэлэлцүүлэг болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

8:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

9:00 цагт: УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” онол-практикийн хурал зохион байгуулна.

11:30 цагт: Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгодог нь хууль зөрчиж байгаа талаар ШӨХТГ-т гомдол гаргах тухай “Дата хугацаагүй болгох нэгдэл”-ээс “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070

12:00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж шаардлага хүргүүлэх талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070

14:00 цагт: Агаарын бохирдол, утааны талаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр Төрийн ордонд хэлэлцүүлэг хийнэ.