Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.01.29 12:38
888
Л.Энх-Амгалан: Аймаг, орон нутгууд морин уралдаанаа өөрсдөө мэдэж зохион байгуулах шийд гарсан

Аймаг орон нутгууд үндэсний баяр, арга хэмжээнүүдээ өөрсдөө зохион байгуулах шийд гарсан. Харин тус асуудлын талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: 2019 онд 57-р тогтоол гарч 5-р сарын нэгнээс 11-р сарын 1-ны хооронд морин уралдааныг зөвшөөрнө гэх тушаал дээр зохицуулалт хийх шаардлага гарч байна. Тиймээс хугацааг засгийн газар тогтоохгүй, аймаг орон нутгууд нь тогтоох шийдвэр гарч байна. Гэхдээ хамгийн эхэнд хүүхдийн эрх хангагдах ёстой. 

Хаврын морины уралдааныг нээх юм бол одоо хууль бусаар нэгдүгээр сард уралдаж байгаа асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Хууль бусаар уралдаан зохион байгуулж байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага тооцох зохицуулалт хийж байгаа. 

Аймаг, орон нутаг өөрөө шийднэ гэж байгаа ч хаварын морины уралдаан гуравдугаар сарын 1-ээс хойш зохион байгуулагддаг байж болно. Гэхдээ бид хугацааг заахгүй ч зөвлөмж гаргана. 

Хаврын морины уралдааныг 3-р сарын 1-ээс хойш зохион байгуулахаар бол заавал 12 наснаас дээш хүүхэд уралдах ёстой. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж эрсдэлтэй спортуудад хэрэглэгддэг хувцас хэрэглэл, стандартуудыг сайжруулах чиглэлүүдийг бид өгнө. 

5-р сарын 1-ээс 11-р сарын хооронд уралддаг, морь унадаг хүүхдүүдийг тэвчишгүй хөдөлмөр биш гэж үздэг. Харин бусад үед хүүхэд морь унахаар тэвчишгүй хөдөлмөр мөн гэж үздэг 2 стандарт гарч ирсэн. Мөн 1, 2-р сард морь унаж, уралдаад гэмтэж бэртсэн хүүхдүүдийн тоо нууц хэвээр байсаар байна. Уралдаан зохион байгуулсан хүмүүст ямар ч хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй байна.