Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2025.01.29 12:47
461
Ж.Энхбаяр: Махны үнийг бууруулах зорилгоор экспортод гаргах махны хэмжээг хязгаарлалаа

ХХААХҮ-ийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.

Ж.Энхбаяр: Өнгөрсөн хоёр жил өвөл, хавар хүндэрсэнтэй холбоотойгоор 9,6 сая мал хорогдож, махны нийлүүлэлтэд хүндрэл үүссэн. Өнгөрсөн оны тухайд 360 сая ам.долларын мах экспортолсон бол дотооддоо 6 сая гаруй малыг хэрэглэж 3 сая малыг экспортлох бололцоо гарсан нь мал тооллогоор тодорхой болсон.

Мөн түүнчлэн, сар шинэ болох дөхөж байгаатай холбоотойгоор махны үнэ тодорхой хэмжээгээр өсөж байна. Үнийн судалгаагаар, хонины мах 19 хувь, үхрийн ястай мах 15 хувь, үхрийн цул мах 17 хувь, ямааны мах 16 хувиар тус тус өсөөд байна. Ялангуяа цагаан сарын энэ үеэр зохиомол үнийн хөөргөдөл үүсэж болзошгүй гэсэн үндэслэлээр дотоодын нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлэх зохион байгуулалтын ажлыг хийнэ.

Тодруулбал, махны үнийг бууруулах, тогтвортой байлгах зорилгоор экспортод гаргах махыг зургаадугаар сарын 1-н хүртэл тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг Засгийн газар гаргаж байна гэсэн үг.