Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хурдан морины уралдааныг 3-р сарын 1-ээс хойш зохион байгуулах эрхийг аймаг, сумын удирдлагуудад олгож, эргээд хариуцлага хүлээх нөхцлийг нь бүрдүүлсэн. Тус асуудлын талаар Үндэсний эвслийн ажлын албаны дарга Н.Энхчимэгээс тодрууллаа.
Н.Энхчимэг Үндэсний эвслийн ажлын албаны дарга: Монгол Улс түүхэндээ хэзээ ч хаврын уралдааныг зохион байгуулж байгаагүй. Хаврын хавсарганаар хэзээ ч хүн, малаа туйлдуулж байгаагүй.
Сүүлийн 10-аад жилийн өмнөөс, улс төрийн нөлөө бүхий уяачдын өөрсдөө нэр хүнд олох гэсэн увиагүй үйлдлэс үүдэн монгол өв соёлд ан цав үүссэн. Үүнийг нь хүмүүс өв соёл гэж андуурч, үр хүүхдээ золиос болгож уралдаанд оруулж байна.
Бид олон улсын хүүхдийн эрхийн конвенцоор засгийн газрын хүлээсэн үүрэг гэж зүйл байгаа. Монгол Улсын засгийн газар хууль дээдлэх ёсоо хэрэгжүүлэх ёстой. Хуулиа хэрэгжүүлэх ёстой том субьект. Үүнийгээ алдаж байна гэдэг нь засгийн газар өөрийнхөө эсрэг шийдвэр гаргалаа. Орон нутгийн удирдлагуудад өөрийнхөө хариуцлагыг үүрүүлээд, өөрсдөө уснаас хуурай гарах гэж байна. Ийм арга хэрэглэж байгаа нь увайгүй, өрөвдөлтэй байна. Цаашдаа ийм шийдвэр гаргадаг засгийн газар чадамжтай байх дээр эргэлзэж байна.
Шууд дамжуулалт: