Конгын бүгд найрамдах ардчилсан улсын зүүн хэсгийн Гома хотод сүүлийн гурав хоногт босогчдын бүлэг, Засгийн газрын цэргүүдийн хооронд ширүүн тулаан өрнөж байна.
Руандагийн эрх баригчдын дэмжлэгтэй М23 босогчдын бүлэг Конгын хамгийн их хүн амтай Гома хотыг эзлэн авсан тухай мэдээ ирж буй.
Сүүлийн хэдэн өдрийн тулаанд 100 орчим хүн амиа алдаж, мянга гаруй хүн шархдаж гэмтжээ. М23 хөдөлгөөний босогчид нэгдүгээр сарын 26-ны орой Гома хот руу дайрсан бөгөөд хотыг эзэлж авсан хэмээн зарлаж байгаа ч хотын гудамжид тулаан үргэлжилсээр байна.
Гома хотын бослогын цуурайнд автсан иргэд нийслэл Киншаса хотод үймээн самуун дэгдээж, Франц, АНУ зэрэг арваад улсын элчин сайдын яамны байр руу дайрчээ. Иймд гадны иргэд аюулгүй байдлын үүднээс тус улсыг орхиж гараад байна.
М23 бүлгийн 100 орчим зэвсэгт бүлэг Конгын хойд хэсгийн Киву мужийг хяналтдаа авахаар ширүүн довтолгоо өрнүүлсээр. Киву муж нь дэлхийн технологийн хөгжилд хэрэгтэй эрдэс баялгаар баян нутаг юм.