Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.01.29 15:52
663
С.Эрдэнэболд: Мориноос унаж нас барсан хүүхдийн тоо бага гэсэн байдлаар хандаж болохгүй

Морь унаач хүүхдийн эрх зөрчигдсөөр ирсэн. Гэвч үүн дээр ямар нэгэн дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс хүний эрхийн хорооны дэд дарга С.Эрдэнэболдоос зарим зүйлийг тодрууллаа.

С.Эрдэнэболд хүний эрхийн хорооны дэд дарга: Бид аливаа шийдвэрийг гаргахдаа сэтгэл хөдлөлөөс ангид гаргах ёстой. Өөр өөрийнхөө үндэслэл нотолгоог туйлын зөв гэж харуулах гэсэн талуудын байр суурь хэрээс хэтэрч байна. Энэ нь эргээд иргэдийг хагаралдуулж байна. Монгол соёлдоо хайргүй хүн гэж байхгүй. Хүүхдийн эрхийн нөгөө талд морь, адууны соёлыг үгүйсгэх зүйл байж болохгүй. Гагцхүү өвлийн цастай, хаврын цагаар насанд хүрээгүй хүүхдийг уралдуулах нь зөв үү буруу гэх зүйл л яригдаж байна. 

Судалгаанаас харахад сүүлийн 30 жилийн хугацаанд 40 гаруй хүүхэд уралдаанд орж амь насаа алдсан байна. Мэдэгдээгүй нь ч бас байгаа.

Намайг хүүхэд байхад хамт уралдаж байсан хүүхэд эндэж байсан тохиолдол гарч байсан. Бэртэж байсан тохиолдол ч гарч байсан. Тэр үед ХЭҮК, бүртгэл ч гэж байсангүй. Биднийг хүүхэд байхад өвөл, хавар уралддаггүй байсан. Гэтэл одоо 4 улирал тэжээдэг, сонгомол спорт болоод хувирчихсан. Гадаадаас үнэтэй азарганы төл авчраад, монгол адууны удмын сан тодорхой хэмжээгээр өөрчлөгдөөд мэргэжлийн спорт шиг болчихсон. Үүнийг дагасан бизнесүүд бий болсон. Энэ нь нэг талаасаа хөгжих хэрэгтэй. Нөгөө талаас нь хүмүүс 40 гаруй хүүхэд л амь насаа алдсан байна. Өөр юм дээр анхаарсангүй гээд анхаарсангүй гэдэг.

Монголд нэг хүний амь нас ч үнэ цэнэтэй. Тохиолдол нь бага юм чинь зүгээр гэсэн байдлаар хандаж болохгүй. 

Шууд дамжуулалт: