Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.01.29 15:54
882
Америкийн цэргийнхнийг DeepSeek чат-бот ашиглахыг хориглов

АНУ-ын Тэнгисийн цэргийн удирдлага алба хаагчдадаа хиймэл оюун ухааныг дэмждэг Хятадын DeepSeek чат-ботыг ашиглахыг хориглов. Аюулгүй байдлын үүднээс Хятадын хиймэл оюун ухааныг ашиглаж, харилцаж болохгүй хэмээн Тэнгисийн цэргийн удирдлагын мэдэгдэлд онцолжээ.

ChatGPT технологийн хятад хувилбар болох DeepSeek-ийн талаар Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр санаа бодлоо хэлсэн юм. Тэрээр DeepSeek чат-бот гарч ирсэн нь хиймэл оюун ухааны программ хөгжүүлдэг Америкийн компаниудад сануулга боллоо. Удахгүй АНУ хиймэл оюун ухааны шинэ төсөл хэрэгжүүлж DeepSeek-ийг давж гарна гэжээ.

Кодгүй нээгддэг, хямд төсөр DeepSeek чат-бот АНУ-д моодонд орж, энэ зах зээл дээр тэргүүлдэг Америк, Европын компаниудын хувьцаа эрчтэй унахад хүргээд байгаа. Тухайлбал, процессор, хагас дамжуулагч үйлдвэрлэдэг Nvidia компанийн үнэлгээ 10 хувиар буурчээ.

Америкийн зах зээлийг хамгаалахын тулд “Meta” компаний захирал Марк Зукерберг DeepSeek-ийг судлах тусгай баг байгуулж буйгаа зарласан байна.