Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.01.29 16:13
1452
Х.Булгантуяа: Бусдын зугаа цэнгэлийг айлын үр хүүхдүүдээр хангуулж болохгүй

Орон нутгийн удирдлагууд 3-р сарын 1-ээс хойш хурдан морины уралдаан зохион байгуулах, 12-оос дээш насны хүүхдээр унуулах шийдвэр гарлаа. Тус шийдвэрийн талаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа.

Х.Булгантуяа УИХ-ын дэд дарга: Гурван шатны шүүхийн шийдвэртэй. Шүүхийн шийдвэр дээр нас заагаагүй. Хүүхэд бол 5-р сарын 1-ээс хойш хурдан морины уралдаанд орохоор байгаа. Энэ дээр хяналт тавих маш хэцүү. Хүүхэд гэр бүлийн агентлагын орон нутаг дахь салбар хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу гэдэгт хяналт тавьдаг.

Орон нутгийн жижиг сунгаа, уралдаанд хүүхдүүд гэмтэх магадлал маш өндөр байдаг. Хуулийн дагуу ийм уралдаан зохион байгуулах гэж байна гэж төв руу мэдэгдээд, холбогдох хууль журмын дагуу хүмүүс очиж хяналт тавьдаг. Гэтэл суман дээр хүн байдаггүй. Аймгийн төв дээр л байдаг. Аймгийн төв дээр суманд очиж энэ олон уралдаанд хяналт тавина гэдэг маш хэцүү байдаг. 

Одоо байгаа тоонууд зөвхөн албан тоонууд. Албан бус тоонууд маш их байгаа. Зарим нь хүүхдээ ахуйн байдлаар осолдсон, гэмтсэн гэж хэлдэг боловч мориноос унаж бэртсэн гэмтсэн бэртэл хэд дахин их байгаа. Өвлийн хүйтэнд хүүхдээ хэдэн км алхуулах ч хэцүү цаг үед хурдан мориор уралдуулах нь гэмтэж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насаа алдах эрсдэлтэй. 

Морь унахыг хориглоно гээгүй. Хүмүүс хөдөө морио унаад малдаа явж байгаа. Бусдын зугаа цэнгэлийг айлын үр хүүхдүүдээр хангуулж болохгүй. 

Шууд дамжуулалт: