Ирэх сарын 1-ны өдрөөс нийтийн тээврээр зорчихдоо том хүн 1000, хүүхэд 200 төгрөг төлж зорчино.
Нэг удаа 1000 төгрөг төлж гурван удаа үнэгүй дамжин суух боломжтой. Гэхдээ буух бүрдээ Umoney картаа уншуулж хөнгөлөлт эдлэх юм.
Тодруулбал, Чингис хаан олон улсын нисэх буудал руу зорчих X:19, X:20 чиглэлээс бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл том хүнд 1000 төгрөгөөр хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилнэ.