Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.01.29 17:41
1852
Хулгайлсан машиныхаа улсын дугаарыг сольж, замын хөдөлгөөнд оролцсон этгээдийг илрүүлжээ
Өнөөдөр “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
 
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулахад тус аймгийн харьяат 25 настай, эрэгтэй “Д” нь Toyoto Verossa маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан нь тогтоогджээ.
Сэжигтэй этгээд “Д” нь өмнө нь өөрийн унаж байсан Toyota Verossa маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг хулгайлсан автомашиндаа зүүн Баяндэлгэр суманд замын хөдөлгөөнд оролцож байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллгагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ зогсоолд байршуулахдаа хяналтын камертай болон харуул хамгаалалттай газар байрлуулах, асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.