Цагаачид, орогнол хүсэгчдийн өмнө хил, гаалийн хяналтаа чангатгахад чиглэсэн тогтоолыг Германы парламентын доод танхим баталлаа. Өнгөрсөн долоо хоногт хутгатай этгээд иргэд рүү довтолж, хоёр хүний амийг хөнөөсөн хэрэг явдлаас улбаалан Христосын ардчилсан нам, Баварийн социал демократ намын эвслээс танилцуулсан тогтоолыг 348 депутат дэмжиж, 345 депутат эсрэг санал өгчээ. Арван депутат түдгэлзсэн санал өгөв.
Хууль бус, бичиг баримтгүй гадаад иргэд Германд орогнох, оршин суух хүсэлтээ илэрхийлсэн ч шууд татгалзах, буцаагдах шийдвэр нь гарсан иргэдийг албадан гаргах, баривчлах зэрэг арга хэмжээг тогтоолд зааж өгсөн байна.
Орогнол хүсэж байгаа иргэдэд шууд татгалзсан хариу өгөх нь Европын хүний эрхийн конвенцийг зөрчиж байгаа үйлдэл хэмээн канцлер Олаф Шольц шүүмжилжээ. Өнгөрсөн долоо хоногт Асшаффенберг хотын цэцэрлэгт хүрээлэнд нэг афган иргэн, хоёр настай хүүхэд болон 41 настай залууг хутгалан хөнөөсөн хэрэг гарсан. Уг этгээд нь Германд орогнол хүсэгч байсан нь нийгэмд шуугиан дэгдээж, Засгийн газар цагаачлалын бодлогоо чангатгах ёстой хэмээн сөрөг хүчний намууд мэдэгдэж байна. Хоёрдугаар сарын 23-нд болох хугацаанаас өмнөх парламентын сонгуульд Фридрих Мерц тэргүүтэй сөрөг хүчний Христосын ардчилсан холбоо нам ялалт байгуулах урьдчилсан дүн гарчээ.