American Airlines авиа компанийн 60 зорчигчтой нисэх онгоц Вашингтоны Рональд Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудлын орчимд цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлджээ. Орон нутгийн цагаар 21:00 цагт болсон ослын улмаас хөөрөх, буух бүх нислэг саатаад байна. Осолдсон онгоц Потомак гол руу унаж, Вашингтон хотын цагдаагийн газрын ажилтнууд аврах, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Ослын улмаас хэдэн хүн амь үрэгдсэн талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. Washington Post сонинд бичсэнээр, голын уснаас хэд хэдэн цогцос гаргаж авчээ. Ерөнхийлөгч Дональд Трамп ослыг “аймшигтай” хэмээн нэрлээд аврах ажиллагаанд шаардлагатай бүхнийг гаргаж өгч байгааг хэллээ. Нисэх онгоцонд экипажийн дөрвөн гишүүн, нисдэг тэргэнд гурван хүн байжээ.