Нисдэг тэрэгтэй мөргөлдөн сүйрсэн зорчигч тээврийн Bombardier CRJ700 нисэх онгоцны 18 зорчигчийн цогцсыг Потомак голоос гаргаж аваад байна хэмээн CBS телевиз мэдээллээ. Канзас мужийн Уичито хотоос нисэн ирж байсан American Airlines авиакомпанийн 5342-р нислэгийн онгоц Вашингтоны нисэх буудлын ойролцоо Sikorsky H-60 нисдэг тэрэгтэй мөргөлдөн сүйрсэн юм. Нисэх онгоц 60 зорчигчтой явж байжээ.
Уг осол нь алан хядах ажиллагаа байсан хэмээх яриаг Холбооны мөрдөх товчоо няцаасан байна.