Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.01.30 15:27
483
Сирийн босогчдын удирдагч Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо

2024 оны арванхоёрдугаар сарын 8-нд Башар Асадыг эрх мэдлээс зайлуулж Сирид эрх мэдлийг гартаа авсан босогчдын удирдагч Ахмед Аль-Шараа улс орноо ардчилалд хөтлөх шилжилтийн үеийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо. Үүний зэрэгцээ парламентыг тарааж, 2012 оны Үндсэн хуулийн үйлчлэлийг түдгэлзүүлж, хууль сахиулах түр зөвлөлийг байгуулах үүргийг Аль-Шараад өгчээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн бүрэн эрхийн хугацааг зааж өгсөнгүй. Ахмед Аль-Шараа шинэ албан тугаалд очсоныхоо дараа Асадын дэглэмийг нураахад оролцсон зэвсэгт бүлгүүдийн удирдагчдыг дуудаж уулзсан байна. 
Тэрээр олон улсын уулзалтад Сири улсыг төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа аж. “Одоо бүх зэвсэгт бүлэг, улс төрийн, иргэний байгууллагууд Сирийн хувьсгалын шаардлагын дагуу татан буугдах ёстой. Сирийн хуучин дэглэмд үйлчилж байсан зэвсэгт хүчин, аюулгүй байдлын агентлагууд ч татан буугдах ёстой” хэмээн эрх мэдлийг гартаа атгасан босогчдын хэвлэлийн төлөөлөгч Хасан Абделгани мэдэгдлээ.