Э.Ирэхбаяр
Редактор
Нийслэл
2025.01.30 18:01
4893
Б.Болд цагдаагийнханд гомдсоноо илэрхийллээ

Элдэв юм сэдэж, энд тэндхийн шинэлэг шийдлийг монголдоо нутагшуулан, өөрөө хийж үзүүлдэг, тэр бүхнээ “Mood” пэйжээр дамжуулан олон нийтэд хүргэдэг Буянтогтохын Болд хэмээх залууг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа тухай мэдээ өнөөдөр цахим сүлжээнд түгсэн.

Харин Б.Болд цахим сүлжээндээ “Цагдаагийн байгууллага өөрсдийн өрнүүлдэг янз бүрийн кампанит ажилдаа намайг оролцуулахдаа ээжээр минь хүртэл дамжуулаад холбогдчихдог хэрнээ яг надтай холбоотой ажил дээр намайг олсонгүй гэдэгт гайхаж байна.

Би улс төрд нэрээ дэвшүүлэх биш, янз бүрийн сурталчилгаанд тоглоно гэх биш. Гэхдээ хийж байгаа ажлыг маань дэмжиж тусалдаг компаниуд, сайн санаат иргэдэд эргэлзээ төрүүлсэндээ харамсаж байна” хэмээн мэдэгдлээ.

Гэхдээ чухам ямар асуудалд холбогдож, цагдаад дуудагдсан талаараа тодорхой юм хэлсэнгүй.