Голын мөс руу цөмөрч орсон автомашиныг татан гаргажээ.
Тодруулбал, Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн "Боршоо гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин 01-р сарын 26-ны өдөр голын мөс рүү цөмөрч орсон гэсэн дуудлагыг 01-р сарын 29-ний өдрийн 15:07 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Ist” загварын суудлын автомашин голын мөс рүү цөмөрсөн байсныг татан гаргажээ.