Хоёрдугаар сарын 1 буюу маргаашаас шинэ тариф мөрдөгдөж эхлэхээр болжээ.
Тодруулбал автобусаар зорчихдоо том хүн 1000 төгрөг төлөх бол хүүхэд хуучин тарифаар буюу 200 төгрөгөөр зорчих юм.
Дээрх тарифыг нэг удаа төлснөөр тухайн өдөртөө дөрвөн удаа дамжин суух аж. Зөвхөн зориулалтын U-Money картаар төлбөрөө төлөх бөгөөд бэлэн мөнгөөр болон банкны карт уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэхгүй, 1000 төгрөгөөр зорчих аж. Мөн U-Money картаар дамжин суухын тулд буухдаа картаа заавал уншуулсан байх ёстой аж.