СХД-ийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө цахим хуудсаараа дамжуулан ийнхүү байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "Хурдан морь унаач хүүхэд ба тэдний эргэн тойронд юу болдог вэ? гэдгийг товчхон дурдъя...
1. Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхээр ирж буй уяач хүүхдийнхээ нэрийг ч мэддэггүй...морио бол аль аймаг сум, хаанаас гаралтай, тэдэн насандаа ингэж уралдсан ийм эм тариа тэжээл өгдөг гээд бүгдийг дуржигнуулна даа...
2. Хүүхэд мориноосоо уначихлаа та ирээч гээд ярихаар .."наадхаа эцэг эхэд нь өг " гээд тоохгүй, ирэх ч үгүй...
3. За уяач ирлээ гэхэд хүүхэд руу...п...минь морь хаана байна? эмээл яасан? арчаагүй гэх мэтээр харааж харааж гараад явна. Хүүхэд зүгээр үү гээд орж ирж байгаа уяач харж байгаагүй ээ!!
4. 7 настай хүүхдийн гэрчилгээг бариулаад хүүхдээ бүртгүүлнэ.Хүүхэд нь гэрчилгээ дээрх нэрээ ч мэдэхгүй, зөвхөн өөрийн эрх ашгаа бодохоос биш тэр хүүхдийн эрх ашиг огт хамаагүй. Хүүхэдтэй ярилцаад үзэхээр " намайг нэрээ ... гэж хэлээрэй гэсэн" гэнэ..ярилцлага, ажиглалт хийх явцад хүүхдийн бие бялдар хэл ярианы хөгжил 4,5 настай хүүхэд гэдэг нь андашгүй....
5. За ээж аав нь бол хүүхдээ уяачид өгч явуулчхаад мөнгийг нь аваад архи ууна, машин тэрэг уяачаар авхуулна...залгаад "хүүхэд чинь морь унаж уралдаад уначихлаа" гэхээр "би ..аймгийн ... сумын хүн ..яаж очдог юм...хүүхдийн байгууллага юм бол чи эмнэлэгт үзүүл, ..чи юу хийж байсан юм..чамайг даргад чинь хэлнэ..цагдаад өгнө ..бла бла" гээд л харааж зүхнэ....
6. Мориноос унаад гавлын яс нь бяцарсан хүүхдэд үйлчилгээ үзүүлж байлаа...гавлын яс нь байхгүй учраас хүүхдийн толгойд алгаа хүргэхэд тархи нь хуйхныхаа цаана бамбалзаж мэдрэгдэнэ, ээж нь өрх толгойлсон 3 хүүхэдтэй эмэгтэй..том хүүгээ морь унуулж хөлсөөр нь амьдардаг...өчнөөн уулзаж үйлчилгээ үзүүлчхээд 6 сарын дараа дахин хяналт тавихад 2 дах хүүхдээ морь унуулахаар уяачид өгч явуулсан..өөрөө жирэмсэн байлаа.
7. Уралдаан эхлэхээс өмнө хүүхдийн биед үзлэг хийхэд станц, гялгар уут, дурдан бус,урт сур, дусал, тариа, гар утас, камер гээд гарахгүй зүйл байхгүй...эдгээр зүйлсээр морь үргээнэ, бусад хүүхдийг ороолгоно...хураагаад авахаар морь унасан тэнзэн ташуур барьсан залуучууд шууд мэргэжилтнүүдийг зодно...болиулах санаатай цагдаад хэлтэл өөдөөс ...би хэв журам л сахиулна, хүн зодсон асуудал надад хамаагүй...гэнэ...эр эмгүй хүүхдийн байгууллагын албан хаагчдыг элдвээр харааж зүхнэ...бид уг нь хүүхдийг л хамгаалсан
8. Уралдаан зохион байгуулагдах өдөр хүүхдүүдийг "түрээсэлж" морь унуулна...бэлдсэн хүүхэд байхгүй учраас өөр уяач, өөр галаас хүүхдийг гуйж хөлс өгч унуулна...хүүхдэдээ дасаагүй морь, морио мэдэхгүй хүүхэд 2 уралдана...мориныхоо ааш занг мэдэхгүй хүүхэд, эзнээ гэж таниагүй морь 2т морь даялах, амыг нь дийлэхгүй байх, морь бусгаж хүүхэд унах нөхцөл бүрдэнэ...
9. Уралдаан зохион байгуулах комисст оруулсан нэр зүүнэ..бид эмнэлгийн машинд царайчилж суугаад уралдааны хойноос унасан хүүхдүүдээ авч ирнэ...зохион байгуулалтын хурал дээр алтан гургалдай шиг сайхан ярина..та нартайгаа хамтарна..хүүхдийн эрхийг хангана гээд яг уралдааны талбай дээр танихгүй болно доо, дэмжихгүй, хамтран ажиллахгүй зугтаад алга болно...
10.Уламжлал өв соёлоо хамгаалж байна гэнэ....уралдах болоход 200 морь бүртгүүлсэн бол 150 нь /үүнээс ч их/ сэрвээн дээрээс хасагдана...дандаа эрлийз морь...өв соёл юм бол Монгол морио л уяач дээ...
11. Унаач хүүхдийг сургуульд сургах, хөгжүүлэх асуудлыг сонсохыг ч хүсэхгүй... хүүхдүүдийн хүмүүжлийг тоох ч гүй... п...г... гээд элдэв хараал хэлээд л зүй зохисгүй үйлдэл хийхээр өөгшүүлээд л дэвэргээд л инээгээд хараад зогсож байдаг...ер нь бол хүүхдийн хүмүүжилд огт анхаардаггүй...тэгсэн хэр нь өв соёл тээгчид гэж ярина.
12. Утасны цаанаас өв соёл, монгол уламжлал гэж цэцэрхэнэ...унаад бэртсэн, амь насаа алдсан хүүхдийн асуудал ярихаар "...чи юу хийж байсан юм" гээд иргэд, дарга, цэрэг, сэтгүүлчгүй бүгд хүүхдийн байгууллага руу дайрна...одоогоор бидэнд хурдан морь бүртэй зэрэгцэж гүйгээд унаж байгаа хүүхдийг тосоод авчихдаг супер хүмүүс алга...
13. Өв соёл, монгол уламжлалаа хадгалъя, өвөл хавар морь уралдуулъя гээд байгаа хүмүүс өөрсдийнхөө хүүхдээр морь унуулна уу даа...бусдын хүүхдээр зугаа хийчхээд өөрийн хүүхдээ өндөг шиг дардаг бэртэгчин зантай байж юун ч өв соёлсог юм. Уяачид нэг бол өөрийн хүүхэд, эсвэл ач зээ, ах дүүгийнхээ хүүхдээр морио унуул! Тэгвэл та нар нэг хүүхдэд санаа зовох байлгүй...
14. Үрчийсэн хэдэн төгрөгийн төлөө үрээ алдсан эх хүний харамслын нулимсыг харсан хүн өвөл хаврын уралдаан байтугай аль ч үед уралдааны морийг хүүхэд биш насанд хүрсэн хүн унах ёстой гэдгийг ойлгодог.
15.Сэтгүүлчид хэзээ ч уяачдаас хүүхдийн бэртэл, гэмтэл, сургууль соёл, хөгжил, хүмүүжил, хариуцлагыг асуухгүй. Малыг нь асуудаг. Харин хүүхэд унаж бэртвэл биднээс хариуцлага нэхнэ. Зах зухаас нь шүү.
УИХын эмэгтэй гишүүн уйлахаар яагаад уйлаад байгаа юм? гэнэ үү. Нөгөө уламжлал энэ тэр чинь хаачив. Монгол хүн "уйлсныг бүү асуу" гэж сургадаг бус уу" гэжээ.