Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.01.31 11:08
327
АНУ дахь 11 сая хууль бус цагаачийн тал хувь нь мексикүүд


“Мексик улс сүүлийн хоёр долоо хоногийн дотор АНУ-аас буцаагдсан 6244 цагаачийг хүлээж авлаа, тэдний 1371 нь мексикээс өөр үндэстэн” хэмээн тус улсын Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум мэдэгдлээ. Өөр улсын цагаачдыг хүлээн авч, хүмүүнлэгийн тусламж үзүүлэн зардал гаргаж байгаа Ерөнхийлөгчийг сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилж байна. “Тэд өмнө нь ч ингээд ирдэг байсан. Өөр улсын иргэд анх удаа АНУ-аас Мексик рүү буцаад ирж байгаа юм биш” хэмээн Шейнбаум өөрийгөө өмгөөлөв. 
Дональд Трампын засаг захиргаа бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргана гэсэн амлалт Мексикт түгшүүр төрүүлж байна. АНУ дахь 11 сая хууль бус цагаачийн тал хувь нь мексикүүд. Тэдний ар гэр рүүгээ илгээдэг мөнгө Мексикийн эдийн засгийн дөрвөн хувийг бүрдүүлдэг. 2024 онд Америкийн мексикүүд 65 тэрбум долларыг нутаг руугаа гуйвуулсан нь рекорд үзүүлэлт болжээ.