ХӨСҮТ-өөс менингококын халдвараар өвчилсөн гурван настай хүүхэд эндсэн талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ: "Өчигдөр налайх дүүрэгт менингококын халдвараар өвчилсөн хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан тул ХӨСҮТ-д хүргэгдэж ирсэн. Харамсалтай нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаад үдээс өмнө эндлээ. 2024 онд тус халдварын таван сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байсан бөгөөд 2 нь лабарторын шинжилгээгээр батлагдсан. 2025 онд хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс, түүний нэг нь энэхүү Налайх дүүргийн тохиолдол юм. Өчигдөр Баянгол дүүргээс сэжигтэй тохиолдол бүртгэгдэж өнөөдөр шинжилгээний хариу гарлаа" гэв.
Менингококын халдварын нэн хүнд үед 4-6 цагийн дотор цусархаг тууралт гарна.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь богино, хэдэн цагаас эхлээд 20 хоног хүртэл, дунджаар 6-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
Биеэр цусархаг тууралт гарах
Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
Олон удаа бөөлжих
Хоолонд дургүй болох, ядарч сульдах
Татах
Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх.
Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гараас эхэлж гарна. Нэн хүнд үед 4-6 цагийн дотор хөл, гуя, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч, богино хугацаанд хүндэрдэг өвчин юм.