Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2025.01.31 16:53
371
“Жаргалтай золгоё” цагаан сарын үзэсгэлэн худалдаа ACA ЦИРК-д зохион байгуулна


ASA ARENA-д  Жаргалтай золгоё” цагаан сарын үзэсгэлэн худалдаа  маргааш буюу 2025.02.01-нээс эхлэх гэж байна. Уг үзэсгэлэн худалдаанд үндэсний томоохон болон жижиг дунд үйлдвэрлэгчид мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогчид оролцож байна.

Цагаан сарын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний  нэг яалт ч үгүй сүү цагаан идээ. Тэгвэл Архангай аймгийн Цахир,Хангай,Тариат сумын өрхийн үйлдвэрлэгчид оролцож сүү цагаан идээгээ хэрэглэгч түмэндээ дэлгэх гэж байна.

Энэхүү үзэсгэлэнг Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Архангай аймгийн Цахир, Хангай, Тариат сумын ЗДТГ хамтран хэрэглэгч үйлдвэрлэгчдийг шууд холбох ажлыг зохион байгуулж байна.

Ингэснээр цагаан сартай холбоотой үнийн хөөрөгдлийг арилгах, цагаан сарын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдах авах  боломж бүрдэх юм. 

Та бүхэн ACA ЦИРК-д зохион байгуулагдах “Жаргалтай золгоё” цагаан сарын үзэсгэлэн худалдааг зориорой.

Үзэсгэлэн худалдаа 2025.02.01-02.10  болон 2025.02.17-02.28 өдрүүдэд үргэлжилнэ.