Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.03 12:32
1398
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов

“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов”  гэгчээр тог цахилгааны мөнгө нэмсэн нь яндангийн тоог нэмэгдүүлсэн шийд боллоо.

Халаалтаа 100 хувь тог, цахилгаанаар шийдсэн өрхүүд тус шийдвэрээс үүдэн гал түлж эхлэхээр болсон талаараа ч ярьж байна. Учир нь өнгөрсөн жил халаалтаа 100 хувь тог цахилгаанаар шийдэхэд 300-400 мянган төгрөг төлдөг байж. Гэвч цахилгааны үнэ нэмэгдсэнээр 1 сая гаруй гарах болжээ. Ингэснээр халаалтаа цахилгаанаар шийдсэн айлууд буцаж гал түлэхээс өөр аргагүйд хүрчээ. Мөн шөнөдөө юм уу өдөртөө тень залгаж халаалтаа шийдэж байсан өрхүүд 100 хувь гал түлж халаалтаа шийдэх болжээ.

Нэг ч гэсэн өрх гал түлэхгүй байвал утаатай ганцаараа тэмцдэг салхинд нэмэртэй байхсан. Гэвч цахилгааны үнэ нэмэгдсэнээр яндангийн тоо ийнхүү нэмэгдсээр.

Дарга нар анх удаа утааны тухай яригдаж буй мэт шийдэл болж чадахгүй гаргалгаагаа ярьж, хэдэн тэрбумыг бохины мөнгө аятай ярилцаж, хэлэлцэх аж. 20 гаруй жил утаа ярьсан ч өнөөдрийг хүртэл утааг устгах шийд гаргаж чадсангүй. Утаатай тэмцэх нэрээр түүхий нүүрс түлхээ больж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр барьж, түлш үйлдвэрлэж эхэлсэн. Тус түлшийг түлж эхэлсэн эхний хэдэн жил утаа багассан. Гэвч ахиад л утаа ихсэж хорт хийн дунд урдах замаа арай ядан тэмтчин алхахаас наагуур бидний амьдрал өрнөж байна. Гэвч ирэх жилээс сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхгүй болно гэх. 

Тавантолгой түлш ХХК 7 жилийн хугацаанд шахмал түлшний шуудайнд л гэхэд 83 тэрбумыг зарцуулжээ. Харин 2014-2018 оны хооронд засгийн газрын тогтоол болон тэмдэглэлээр харьяа байгууллага, толгой компаниараа дамжуулан 1.4 их наядын санхүүжилтийг авсан байдаг байна. Үүнийг илүү задалбал, 2018-2024 оны байдлаар хөдөлмөрийн зардалд 400 тэрбум төгрөг, барьцалдуулагчийн зардалд 321 тэрбум, тээврийн зардалд 223.3 тэрбум, шуудайнд 83 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Давхардсан дүнгээр нийт 18.464 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардал гаргаж ажиллажээ.

Харин ирэх жилээс хагас кокос түлш хэрэглүүлэх аж. Тус нүүрсийг иргэдэд хэрэглүүлэхийн тулд ахиад л тоног төхөөрөмж, үйлдвэр, шуудай зэрэг хэрэгтэй болно. Татвар төлөгчдийн мөнгө ахиад л дарга нарын гарын салаагаар элс мэт урсана. 

Хагас кокс түлшний үйлдвэрт хөрөнгө, цаг хугацаа дэмий үрсэн асуудал болбол хариуцлагыг нь хэн хүлээх вэ? “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордыг түшиглэн, нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр болсон.

Хагас кокс түлшний үйлдвэрт хөрөнгө, цаг хугацаа дэмий үрсэн асуудал болбол хариуцлагыг нь хэн хүлээх вэ?, Сайжруулсан шахмал түлш гэгдэх утаагүй түлш утаа гаргаад байгаа нь хэний буруу, хэн хариуцлага хүлээх вэ?, 

Өө болохгүй юм байна гээд хэн ч хариуцлага хүлээхгүй, солино хална гэдэг тогтолцооноосоо салах шаардлагатай байна. 

Энэ мэт утааг бууруулахаар түлш, зуух, утаа мэдрэгч гээд иргэдэд тараагаагүй зүйл үлдсэнгүй. Ямар сайндаа л галын хайчиндаа байгаа юм биш үү гэж иргэд хошигноод амжсан. Гэвч дээрх үр ашиггүй зардалдаа харамсах нь байтугай ахин зуух тараана гээд НИТХ-ын хурал дээрээ ярьж байх юм. Энэ яриа нь ахиад л иргэдийг доог тохуу болж, уур бухимдлыг нь хүргэсээр... 

Утаатай тэмцэх нэрийдлээр үр ашиггүй иргэдийн татварын мөнгийг хаа хамаагүй цацаж үрж байхаар, эрчим хүчний салбартаа бүтээн байгуулалтаа хийж, цахилгаанаа 100 хувь халаалтаар шийдсэн өрхүүдээ илүү дэмжиж, илүү орон өрхийн халаалтаар тог цахимлгаан шийдсэн цагт утаанаас салах боломжтойг иргэд хэлж байна. Даанч манай дарга нарын тархи толгой арай өөрөөр ажиллаж, арай өөрөө ажил хэргээ явуулдаг бололтой