Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.03 12:39
1027
Ч.Уртнасан: Хоолойгоо тогтмол зайлж, мэнингококкын халдвараас урьдчилан сэргийлээрэй

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчин болон мэнингококкын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасан: "Мэнингококкын халдварын вакциныг нэгдсэн байдлаар бүх хүнд хийхгүй, голомтод л хийгдэнэ. ДЭМБ-тай хамтран вакцин захисан байгаа. Хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ойрын хавьтлыг тогтоогоод 24 цагийн дотор хими сэргийлэлт хийгээд, 72 цагийн дотор вакцинд хамруулах ёстой.

Халдвараар өвчилсөн хүнтэй 1 метрийн зайтай байнга харьцдаг тохиолдолд л вирус халдах эрсдэлтэй. Тиймээс ангид халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл тухайн ангийн сурагчдад үзлэг хийж, өрхийн эмчийн хяналтад 10 хоног авдаг. Одоогийн байдлаар мэнингококкын халдвар бүртгэгдсэн цэцэрлэгийн хүүхдүүдэд вакцин хийгээгүй, шинжилгээнд хамруулсан. Цусархаг тууралт гарсан л бол ХӨСҮТ яаралтайгаар хүлээж авч байгаа.

Эцэг эхчүүдэд халууны шил гэртээ заавал байлгахыг зөвлөж байна. Хүүхдийн бие халуу шатаагүй ч гэсэн цагаан халууралт гэж байдаг. Хүүхэд нь халуурч байна уу эсвэл бие нь сулбайж байна уу гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Хэрэв бие нь сулбайж байвал өрх юм уу дүүрэгтээ үзүүлэхгүй бол мэнингококкын халдвар цаг алдах тусам хүндрэх эрсдэлтэй. Өглөө орой бүр хоолойгоо сайн зайлж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн халуун бүлээн шингэнийг хүүхдүүддээ өгөөрэй гэж зөвлөж байна" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: