Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.02.03 12:54
3013
М.Ариунболд: Өвөл, хавар уралддаг соёлын өв манайд байхгүй гэж Х.Баасанжаргал гишүүний хэлсэнтэй санал нэг байгаа

“Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо”-оос байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. 

М.Ариунболд “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо”-ны нарийн бичгийн дарга: Манай холбоо 2019 онд байгуулагдсан. Үндэсний их баяр наадам, үндэсний хурдан морины уралдаанд монгол үйлдвэрийнхээ адууг уралдуулах зорилготой байгуулагдаж байсан. 

Ямар хүүхэд морь унаж байгаа, хэдэн уяач оролцож, ямар морь уралдаж байгаа гэдгийг бүртгэлжүүлэх шаардлагатай байна. Уралдаанч хүүхдээ бүртгэлжүүлэх шаардлагатай гэдгийг бид тухайн үедээ тавьж байсан. Ингэж бүртгэлжүүлж, мэдээллийн сан байгуулснаар эрлийз, сонгол адууг ялгах процессыг шударга нээлттэй болгоно. Наадам болгон дээр сэрвээ хэмждэггүй учир бүртгэлжүүлэх нь чухал. 

Улсаас баталсан хууль хөрсөн дээрээ хэрэгждэггүй. Ганц нэг морины салбар биш бүх шатандаа хэрэгжихгүй байна. 

Эрлийз, монгол адуу унаж уралдах нь уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд учруулах эрсдэл нь өөр өөр байдаг. Монгол адуу унаж уралдах нь эрсдэл багатай байдаг. Монгол адуу газрын гадаргуу, замын бартааг мэдэрч давхидаг. Харин эрлийз адуу тэгшхэн зассан зам дээр уралддаг, замын гадаргууг мэдэрч давхидаггүй. Гарааны хурд өндөр байдаг. Ингэснээр уралдаанч хүүхдэд учруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тийм учраас эрлийз адууг үндэсний их баяр наадмаар уралдуулж болохгүй. 

Өвөл, хавар уралддаг соёлын өв манай улсад байхгүй. 

Шууд дамжуулалт: