Мэнингококкын халдварын дэгдэлттэй холбоотойгоор ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас тодрууллаа.
Тэрээр "5-6 жилийн циклтэйгээр мэнингококкын халдварын дэгдэлт идэвхэждэг. Сүүлд 2019 онд мэнингококкын халдварын вакцин хийснээс хойш жилд 4-5 тохиолдол бүртгэгдэж байна. 2008 онд мэнингококкын 2000-3000 тохиолдол бүртгэгдэж, 200-300 хүүхэд эндэж байсан.
Сүүлийн жилүүдэд санхүүгийн асуудлаас болж вакцин оруулж ирээгүй. Харин нэг сарын хугацаанд гурван тохиолдол бүртгэгдсэн учраас ДЭМБ-тай хамтран вакцин захисан.
Өнөөдрийн хувьд сургууль, цэцэрлэгийг хаах хэмжээнд очоогүй байна гэж үзэж байна.
Цахилгаан менингит бол маш аюултай өвчин. Халдвар авснаас хойш 6-12 цагийн хооронд бүх тавилан шийдэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлэлтийг маш сайн хийх хэрэгтэй. Халдвар тээгч нь том хүн учраас анхаарч ариун цэврээ сахиж, амны хаалтаа зүүхийг зөвлөж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: