Иргэн Э, Г нарыг бүлэглэн, бусдын гэрт нэвтэрч, 308.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э, Г нарыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г-гийн ““ ...уушигны хүнд хагалгаанд 2 удаа дараалан орсон … тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Ялтан хорих ял эдлэх хугацаандаа эрүүл мэндийн байдлын улмаас ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд хорих ял эдлэх байгууллагад хүсэлтээ гаргах, тухайн байгууллага нь зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой болохыг дурдав.