Ажиллахад хамгийн таатай уул уурхайн компаниудын нэг болох “Оюу толгой” компанид та ажилд орохыг хүсэж байна уу? Тэгвэл анхаарлаа хандуулаарай.
“Оюу толгой” компанийн нийт ажилтнуудын 97.5 хувь нь монголчууд бөгөөд 23.3 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлдэг болохыг 2024 оны 4-р улирлын тайландаа тусгажээ. Мөн тус компани шинээр 100 нээлттэй ажлын байр зарласан тухайгаа албан ёсны вэбсайт болон сошиал сувгуудаараа түгээсэн байна. Нээлттэй ажлын байрны зарлал болон бусад холбогдох мэдээллийг www.ot.mn хаягаар нь зочлон авах боломжтой юм байна.
Тус компани ажлын байранд сонгон шалгаруулалт хийхдээ тавигдсан шаардлага, гүйцэтгэх үүрэг даалгавартаа нийцүүлэн, анкетаа илгээсэн хүмүүсийн мэдлэг боловсрол, ур чадвар, давуу талыг харьцуулах байдлаар хийдэг аж. Иймээс эхлээд тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолттой сайтар танилцах нь чухал.
Тэгвэл та юунд анхаарах вэ?
Оюу толгойн хүний нөөцийн бүрдүүлэлтийн багийн мэдээлснээр:
“Оюу толгой” компанид ажиллах ямар давуу талтай вэ?
Оюу толгойн ажилтнууд гэр бүлийн хоёр гишүүнээ иж бүрэн эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжтой. Ажилтнуудынхаа эрүүл мэнд, тав тухыг хангах тал дээр хэрэгжүүлж буй олон хөтөлбөрийн нэг нь энэ. Уурхайн талбарын хувьд спорт цогцолбор, кино театр, цахим тоглоомын төв, хөгжим болон бүжгийн сургалтууд, номын сан зэрэг ажилчдад чөлөөт цагаа өнгөрүүлэх олон төрлийн боломж бий. Мөн бусад давуу талаас дурдвал:
Харин “Оюу толгой”-д ажилд ороход танд танил тал хэрэггүй. Оюу толгойд ажилд оруулж өгнө, тусална хэмээн амлах зар, мөнгө нэхэмжлэх тохиолдол цөөнгүй гардаг. Ажилтан сонгон шалгаруулахдаа ямар нэг зуучлагч, хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй гэдгээ тус компани албан ёсны хуудас дээрээ онцолсон байдгийг анхааруулъя.