Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.04 16:25
860
Чингис хаан олон улсын нисэх буудал чиглэлийн автобус иргэдэд түр хугацаанд үйлчлэхгүй

Өнөөдрөөс эхлэн Чингис хаан нисэх онгоцны буудал чиглэлд үйлчилдэг автобус иргэдэд түр хугацаанд үйлчлэхгүй болжээ.

Тодруулбал, Сүхбаатарын талбай, 5 шарын автобусны зогсоолоос Чингис Хаан ОУНБ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг

- Х:19 "Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай төв зогсоол",

- Х:20 "Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар" чиглэл нь зорчигч урсгал багатай байгаа тул Нийтийн тээврийн бодлогын газрын даргын тушаалаар

- Х:19, Х:20 үйлчилгээг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс түр зогсоожээ.