Лхагва гарагийн өглөөний зочноор УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат оролцлоо. Тэрээр тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгал болон БЗС-ийн асуудлаар өргөн хүрээнд ярилцлаа.
-Таны хувьд тэтгэвэр өвлөгддөг болох ёстой гэх асуудлын гишүүн болохоосоо өмнө ярьж байсан. Харин тэтгэвэр өвлөгддөг боллоо. Гэхдээ 20 жил хамт амьдарсан байх ёстой гэх мэт шаардлагууд нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Энэ асуудлаар та санал бодлоо илэрхийлнэ үү
-Тэтгэвэр өвлөгдөх асуудлыг би Үйлдвэрчний эвлэлд байхдаа, бараг оюутан байхаасаа ярьдаг байсан. Оюутан байхдаа нийгмийн даатгалын асуудлыг сонирхон судалж, Сингапурын тэтгэврийн сангаас бид нарт лекц уншиж байсан. Одоо л хийхгүй бол хожимдсон байх болно гэдэг. Тэр утгаараа ямар ч байсан өвлүүлсэн.
Тэтгэврийг 3 төрлөөр өвлүүлнэ.
1.Ажил хийж байгаад нас барах юм бол тэжээгчээ алдсаны тэтгэмж гэдгээр үр хүүхдүүдэд олгоно. (3 хүүхэдтэй бол 100 хувь, 2 хүүхэдтэй бол 75 хувь, 1 хүүхэдтэй бол 50 хувийн цалинг олгох)
2. Эхнэр нөхөр 2 тэтгэврээ тогтоолгоод нэг нь нас барах юм бол авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийг авна. Үүн дээрх 20 жил гэдэг бол миний санаа биш. Хуулийн төсөл хэлэлцэгдэж байхад хүмүүс янз янзын санаа гаргасан. Эхнэр, нөхрүүд нэгнийхээ тэтгэврийг авахаар амь насанд нь халддаг гэх мэт кейсүүд гаргаж ирж, олон ургалч үзлээр хандсан. Гэхдээ 20 жил гэдэг бол дэндүү урт. Хүний амьдрал баялаг. Тиймээс энэ тал дээр илүү уян хатан болгох саналтай байгаа.
3. Ямар ч болзол заахгүйгээр өв залгамжлагчид нь олгох. Хүүхдүүд нь хүртэл авч болно. Эсвэл тэр хүнийг харж ханддаг байсан өв залгамжлагч нь авах. Энэ эрх зүйн орчин 3 жил орчмын дараа нээгдэнэ. Одоогийн байдлаар хуримтлал байхгүй учраас хойшилсон байгаа.
Хүмүүс нийгмийн даатгал төлөөд ямар ч хэрэггүй гэж ярьдаг. Одоо бол хэдэн төгрөг хуримтлуулна, түүнийхээ тодорхой хувийг өв залгамжлагчдаа үлдээнэ.
Өөрөөр хэлбэл 17 хувийг бид сар бүр төлж байгаа. Үүнийхээ 2 хувийг бодитоор 100 хувь өвлөж авна. Гэхдээ энийг цаашдаа нэмэх ёстой. Доод тал нь 50 хувийг нь өвлөж авах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Гэхдээ одоохондоо сан дийлэхгүй байна. Бүх зүйлийн гогцоо нь сан байгаад байна. Мөн орон сууц нэг удаа авахад насаараа ажиллаад тэтгэвэрт гарахдаа зарим төрийн албан хаагчид тэтгэмжээ аваад, ганц өрөө байр авч чадаж байна уу үгүй юу л байгаа. Гэтэл хүн 10-15 жил ажилласан бол нэг байртай байх ёстой. Урьдчилгаа гэдэг дээр зогсчихдог.
Тэтгэврийн даатгал төлж байсан бол эндээсээ нэг удаа зарлага гаргах эрхтэй байх ёстой гэж хуульчилсан. Иргэн хүндээр өвдлөө гэж бодоход мөнгө байхгүй. Хандив цуглуулах гээд ч бүрдэхгүй амиа алдах эрсдэл гарсан бол энэ мөнгөнөөсөө нэг удаа авч хэрэглэж болно гэж хуульчилж өгсөн. Энэ бол маш том шинэчлэл.
Гэтэл хүмүүс тэтгэврийн шинэчлэл ямар ч хэрэггүй гээд зөв болж байгаа зүйлийг болохгүй байгаа буруу юмтай нь хольж хутгах гэсэн хандлага байна. Ерөнхий сайд оны сүүлээр татвар нэмж реформ хийнэ гэдгээ зарласан. Миний хувьд хувийн тэтгэврийн реформ, өвлөгдөх, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг. Аж ахуйн нэгж байгууллагууд шимтгэл жоохон буураасай гэж хүсэж байна. Үнэхээр сан нь боломжтой бол бууруулах арга хэмжээг авах хэрэгтэй.
1992 онд нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан ерөөсөө төлдөггүй байсан. Ажил олгогч бүгдийг нь хариуцдаг байсан. Энэ хугацаанд яг 50 50 хувь төлдөг болсон. Ажилтанд очиж байгаа шимтгэлийг илүү бууруулах саналтай байгаа.
Тэтгэврийн шинэчлэл дээр нэг зүйлийг хэлэхэд сайн дураараа хамгийн багаар төлж байгаа ч өндөр орлоготой, хувиараа бизнес эрхлэгч нар сүүлийн 5 жил өндрөөр төлөөд л 3, 4 сая төгрөгийн тэтгэвэр авч байна. Яг шударгаар 20, 30 жил шимтгэл төлсөн хүний тэтгэвэр 800 мянгаар тогтож байна. Энэ нь даатгалын алдагдалтай систем байх нь аргагүй.
Би энэ асуудал шинэчлэл хийх гээд арай чадаагүй. Одоо бол шударга систем руу нь оруулж өгнө. Илүү олон жил төлсөн байвал илүү өндөр тэтгэвэр авдаг. Ковидын үеэр би суулт хийж байсан. Хүмүүс мартчихсан байх. Шимтгэлийг нэмүүлэхгүй гээд л. Нийт 5 функтээр нэмэх шийд гарсан. Ажилтанд 2.5 ажил олгогч дээр 2.5 гэсэн байдлаар.
Нийгмийн даатгал, татвар дээр ганц жишээ хэлье. Хоол унааны мөнгө хүмүүст өгдөг. 1000 төгрөг өгөнгүүт нийгмийн даатгал ажилтнаас нь 11 хувь, ажил олгогч 1000 төгрөг өгснийхөө төлөө дахиад 13.5 хувь буюу 130 төгрөг нэмж төлнө. Дээрээс нь 10 хувийн татвар, хүн амын орлогын албан татвар авч байна. Автобусны билет дотор НӨАТ-ын 10 хувь ахиад явж байгаа. Ингээд 700 нь үлдэнэ. Хүн 700 төгрөгөөр автобусанд суух уу. Сууж чадахгүй.
Тиймээс ажилчны хоол, унааны мөнгөнөөс татвар авахаа болих хэрэгтэй. Угаасаа хоол унд нь цаанаа НӨАТ-тай байгаа. Үүнийг давхардсан шимтгэл гээд байгаа юм. Яг ард иргэдийн амьдралд бодит нэмэр болохуйц зүйлийг татвар, шимтгэлээс чөлөөлөх хэрэгтэй. Энэ саналыг нийгмийн даатгал дээр өгөөд дэмжээгүй. Татвар дээр өгөөд ч дэмжигдээгүй.
Яагаад дэмжигдээгүй гэхээр хүмүүс цалингаасаа илүү хоол, унаа гээд өгөөд байвал яах юм, татвараас зугтаачихна гээд. Тэгвэл үүн дээр нь босго тогтоож сардаа 300-400 мянган төгрөг өгөөд, үүнээс нь ямар ч шимтгэл татвар авахгүй байх хэрэгтэй. Энэ бол бодит дэмжлэг.
Шууд дамжуулалт: