Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.05 11:20
1147
Мэдээллийн зөрүүтэй Утааны сонсгол үр дүнтэй байсан уу?

Сонсоод л өнгөрдөг сонсголыг бид олон харсан. Сүр дуулиан болж хэлэлцсэн нүүрс, ногоон автобусны сонсголын үр дүн одоог хүртэл тодорхойгүй.

Агаарын бохирдол, утааны хянан шалгах ерөнхий сонсгол хоёрдугаар сарын 3,4-нд хоёр өдөр үргэлжилсэн. “Сонсголд оролцсон эрдэмтэн, судлаачдын мэдээлэл тодорхойгүй, зөрүүтэй байна. Сонсголын өмнөх дэд хэлэлцүүлгийн үед 700 хүн утаанаас үүдэлтэй амь насаа алдсан гэж мэдээлж байсан бол сонсголоор 163 хүн болж өөрчлөгдсөн. Мөн утаанаас үүдэлтэй ургийн зулбалт нэмэгдэж байна гэсэн мэдээллээ өөрчилж, буурч байна болгосон” хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан сонсголын үр дүнг үгүйсгэв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Утааны сонсгол богино хугацаанд ч гэсэн үр дүнтэй болж дууслаа. Цаашид түр хороо байгуулж илүү нарийвчилж шалгах шаардлагатай байна” гэв.

Улаанбаатарчуудын мөнхийн сэдэв болсон утааг бууруулахаар 1,7 их наяд төгрөгийг зарцуулсан ч өнөөдөр бид ярьсаар л байна. Дахиад таван жил өнгөрөхөд  ч утааны асуудлаа ярьсаар байх вий...