Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.05 12:55
1323
Э.Анхбаяр: Мэнигококкын халдварын дэгдэлт гарсан тохиолдолд вакциныг түгээдэг

Мэнигококкын халдвартай холбоотойгоор ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяраас тодрууллаа. 

Тэрээр "Энэ онд мэнигококкын 10-15 орчим тохиолдол бүртгэгдэх магадлалтай байна. Вакцины захиалга хийгдсэн байгаа. Эхний ээлжид 2000 тун вакцин хийгдэнэ. 

Дэгдэлт гарч бүртгэгдэх магадлалтай ойрын хүрээний хүмүүст хийхэд хангалттай хэмжээ гэж үзэж байгаа. Эрсдэл бүлгийн хүн ам болон хавьтлуудад хийгдэх вакциныг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

Анх бүртгэгдсэн тохиолдлоос эхлээд вакцин авах талаар ажилласан. ЗГ-ын хуралдаанд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон вакциныг нэмэгдүүлэх талаар танилцуулсан.

Дэгдэлт гарсан тохиолдолд ДЭМБ-аас зөвлөж вакциныг түгээдэг. Манай улсын хувьд 2025 он гарсаар нэг хүүхэд эндлээ. 2023,2024 онд худалдан авалттай холбоотой вакцины асуудал яригдаагүй" гэв. 

Шууд дамжуулалт үзэх;