Н.Учрал "Энэ удаагийн ЗГ-ын хуралдаанаар бизнес эрхлэхэд тулгараад байгаа асуудал, хөрөнгө оруулалтын орчныг хэлэлцлээ.
Нийслэлийн дэд бүтцэд тулгараад байгаа асуудлын хүрээнд Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг бямба гараг бүрд хуралдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийслэлд нийтдээ 43 үүрэг даалгавар өгөгдсөн. Үүнээс 12 үүрэг биелэгдсэн.
Даваа гараг бүр 15 цагаас төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд тогтмол хувийн хэвшилтэй хамтарсан шуурхай штабын хуралдаан зохион байгуулна.
Бизнест ээлтэй санаачилга гаргаж реформ эхлүүлнэ.
Нийслэлд зөвшөөрөл гэсэн атал бүртгэл нэртэйгээр бүртгэлүүд үүссэн байна. Жишээ нь 251 тусгай зөвшөөрлөөс 122 чиглэлийн зөвшөөрөл сайдын тушаалаар батлагдсан байдаг. Зөвшөөрлийн хуулийг давсан сайдуудын тушаалыг цуцлах талаар арга хэмжээ авна.
Бизнес эрхлэгч нарт тулгараад байгаа асуудлыг шуурхай хурлаар хэлэлцэж 7 хоног бүрийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ" гэв.
Шууд дамжуулалт үзэх: