-Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Зорчигч та UBCARD аппликейшн татаж авах эсвэл UB CARD -аа худалдан авсан байх ёстой.
-Хэрэв та UBCARD аппликейшн татаж авсан бол автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид виртуал картаа уншуулаад, буухдаа уншуулах шаардлагагүй 3 удаа дамжин суугаарай.
-Та UBCARD аппликейшн татаж аваад QR кодоо төхөөрөмжийн дээд хэсэгт уншуулж болно. Та QR код ашиглан төлбөрөө төлсөн бол мөн буухдаа уншуулах шаардлагагүйгээр 3 удаа дамжин сууна.
-Хэрвээ та UB CARD -аа худалдан авсан бол автобусанд суухдаа уншуулаад буухдаа дахин уншуулах шаардлагагүй.
-Та UB CARD -аа киоск төхөөрөмжөөс худалдан авах бүрэн боломжтой
-Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Umoney карт эсвэл Банктай хамтарсан Umoney карттай байх.
-Банктай хамтарсан карт мөн эсэхийг шалгахдаа банкны картын ард байрлах 1615-аар эхэлсэн 16 орон бүхий Umoney картын дугаар байгаа эсэхийг шалгана.
-Umoney картаа цэнэглэнэ. Банктай хамтарсан карт бол дансандаа 5000-аас дээш төгрөгтэй байх.
-Автобусанд суухдаа Umoney төхөөрөмжид картаа дарах.
-Автобуснаас БУУХ БҮРДЭЭ Umoney төхөөрөмжид картаа дарах.