m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
2025.02.06 11:10
4294
УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг БЭТ-өөр томилжээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан АН-ын гишүүнчлэлээ сэргээн,  өнгөрсөн сонгуулиар нэр дэвшээд өвдөг шороодсон. Тэгвэл хамтарсан ЗГ-ын буянаар бялуу хүртэж,  Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилогджээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа " Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчирах үүрэг өгсөн гэж ойлгов. Удахгүй шинэ ажилдаа ханцуй шамлан орноо" гэсэн байна.