Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.02.06 14:11
3306
Хийцгүүрсэн гишүүд хувийн контентоо үйлдвэрлэж, попорч сууна

Иргэдийг төлөөлж хууль батлуулах үндсэн чиг үүрэгтэй УИХ-ын гишүүд контент үйлдвэрлэгчид болсон уу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бямбын урилга” нэртэй контентоо эхлүүлжээ.

Батлан хамгаалахын салбарт засаж залруулах, нэмж сайжруулах олон асуудал бий. Цэл залуухан хөвгүүд эр цэргийн албанд мордоод эргэж ирэлгүй хорвоог орхисон золгүй явдал сүүлийн жилүүдэд олноор бүртгэгдэж байхад давхар дээлтэй сайд контент үйлдвэрлээд суух нь зүйн хэрэг үү?

Сүүлийн 10 жилд хугацаат цэргийн анги, байгууллагуудад 44 хүний амь нас хохирсон байна.

Шинэхэн албан тушаалаа өлгийдөн авсан С.Бямбацогт сайд батлан хамгаалахын салбарт бугшсан олон асуудлын түгжээг хэрхэн тайлах тухай бодоод завгүй баймаар...

УИХ-ын гишүүдийн попролт үүгээр дууссангүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “126 parlament” ярилцлагаа эхлүүлж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй төсвийн талаар ярилцсан бол УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “gishune” влогыг хөтөлдөг болов.

Гишүүдийн ажил багадаагүй л байлтай. Урдах ажлаа урагш явуулахын оронд сэтгүүлчийн ажлыг хийдэг гишүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах шаардлага бий юу?