МҮЭХ-оос татварын шатлалыг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
МҮЭХ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Б.Рагчаа: Сарын цалин хөлс 5 сая буюу жилийн цалин нь 60 сая хүртэл байвал хүн амын орлогын албан татварыг 5 хувиар авдаг болох шаардлагатай.
Хүн амын орлогын албан татварт одоогийн хуулиар бол 0-120 сая төгрөгийн орлоготой хүнээс 10 хувь авч байгаа. 120-оос 180 сая төгрөг бол 15 хувь, 180-аас дээш бол 20 хувийн татвар авч байгаа.
Тиймээс бид доош нь 1 шатлал буулгаж, хүн амын бодит орлогыг нэмэгдүүлье гэж байгаа. Жилийн орлого нь 0-60 сая төгрөг байвал хүн амыг орлогын албан татварыг 5 хувиар авдаг баймаар байна.
Үйлдвэрчний эвлэлтэй байгууллагад хоол унааны мөнгө олгодог. Энэ мөнгөнөөс орлогын албан татвар суутгадаг. Үүнийг болих шаардлагатай. Хүн амын наад захын хэрэгцээг хангаж байгаа мөнгөнөөс орлогын албан татвар суутгамааргүй байна. Тиймээс хоол унааны мөнгөнөөс татвар авдаг асуудлыг хасах шаардлага хүргүүлнэ.
Мөн орон сууцанд орох иргэдээ татварын бодлогоор дэмжиж 6 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт олгож байгаа. Үүнийг ядаж 10 сая төгрөг болгох хэрэгтэй. 2018 онд орон сууц 2-2.5 сая төгрөг байсан. Өнөөдөр 3-5.5 сая төгрөгийн хооронд байгаа.
Хүүхдийн мөнгийг хүүхдийнхээ ирээдүйд зориулж хадгалж, хадгаламж нээдэг. Гэтэл хүүхдийн хадгаламж дээрээс татвар авдаг. Тиймээс ядаж 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай байвал татвар авах хэрэгтэй гэж үзэж байгаа.
Татварын бодлого байх хэрэгтэй байна. Татвараа шударгаар төлж байгаа иргэдийг татварын хөнгөлөлт, урамшуулалд хамруулах хэрэгтэй.
Мөн НӨАТ-ыг заавал төлөх ёстой юу үгүй юу. Бид урьдчилсан байдлаар 50 хувийн буцаан олголтыг авъя гэж байгаа. Одоо бол 2 хувийн буцаан олголт өгч байгаа. Тиймээс бид 5 хувийн буцаан олголт авдаг байх шаардлага хүргүүлж байна.
Шууд дамжуулалт: