Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.06 15:25
4698
Ээж, дүү нарын минь оршуулгын зардалд улсаас 5 сая төгрөг өгсөн

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас баржээ. Эл харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан. 

Тэгвэл өнөөдөр хүү нь цэргийн албанаасаа чөлөө авч хэвлэл мэдээлэлд ярилцлага өглөө. Тэрээр" Ээж маань бүгд сайн байгаа гэж ярьж байсан. Цэрэгт байх хугацаандаа ээж дүү нараа алдсандаа харамсаж байна. 

Сайжруулсан түлш байнга түлдэг. Нүүрс түлдэг байхад угаартлаа гэж ярьдаггүй байсан. Надад одоогоор өмгөөлөгч байхгүй. Манай ах эгч нарыг ярилцлага мэдээлэл өгүүлэхгүй байх чиглэл өгсөн юм байна лээ.

Хамгийн сүүлд ээж дүү нартайгаа 8 сард уулзсан. 12-р сард утсаар ярьсан. Юу ч мэдэхгүй жоохон дүү нар минь хүртэл нас барчихлаа шүү дээ. 

Нүүрснээс болж олон хүн амиа алдаж байна. Манайхаас өөр олон айлд хар толбо үлдэх байх гэж бодож байна" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: