Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж амиа алдсан хэргийн материал задарсантай холбогдуулан Хууль зүйн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр " 2025 оны нэгдүгээр сарын 23-24-нд болсон үйл явдлын улмаас эрдэнэт хүний амь нас хохирч, ар гэр, төрөл төрөгсдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсонд эмгэнэл илэрхийлье. Үйл явдлын хохирогч байлдагч О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хариуцлагатай хааж байсан.
Энэхүү эмгэнэлт хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллага, АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Цагдаагийн байгууллагаас "Тавантолгой түлш" компанийн үе үеийн удирдлагууд, гэрээний биелэлттэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн 29 нэр төрлийн химийн бодист мэргэжлийн байгууллараар шалгуулах ажил эхэлсэн.
Өчигдөр хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг агуулсан энгийн нүдээр цагдаагийн рапорт байдлаар бичигдсэн мэдээллийг шөнийн 21 цагт анх нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ асуудал хохирогчийн хувийн мэдээллээс гадна Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн Эрүүгийн хуулийн 13.10, 13.11 зүйл ангиар хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг болно. Мөн албан тушаалын эрх мэдлээ ашиглаж мэдээлэл задруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэн 5 хүртэлх жилийн хорих ялтай.
Энэ мэдээлэлд дурдсан зарим нэг мэдээлэл цагдаагийн байгууллагад байхгүй, үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байсан. Тухайлбал амиа алдсан эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн, архины хамааралтай зүйл байгаагүй.
Гэмт хэргийн сангаас жирийн иргэн хэн нэгэн мэдээлэл авах ямар ч холбоогүй. халамж, фото зураг нь цагдаагийн байгууллагад байхгүй өөр газраас авсан мэдээлэл байсан. Цагдаагийн алба хаагч мэдээллийг задалсан бол ЦЕГ-ын удирдлагуудын түвшинд хариуцлага тооцно. Хохирсон алба хаагч иргэнийг хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална. Шаардлагатай бүхий л тусламж дэмжлэгийг үзүүлнэ" гэлээ.